Covid-19: АНУ-д 2 өдөр дараалан 100 мянгаас дээш тохиолдол бүртгэгдлээ


АНУ-д өнөөдөр /2020.11.05/ covid-19 халдварын 118 мянга гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэн нь тус улсын хувьд төдийгүй дэлхийн хэмжээнд нэг өдөрт илэрсэн  хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Мөн тус улсад хоёр өдөр дараалан хоногт 100 мянгаас дээш тохиолдол илэрч байгаа нь энэ. Өмнөх өдөр нь 108 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж байв

Үүнээс өмнө есдүгээр сард Энэтхэгт 24 цагийн дотор 97,894 халдварын тохиолдол бүртгэгдсэн нь дэлхийд хамгийн муу үзүүлэлт болж байв. Харин АНУ ийнхүү хоёр хоног дараалан энэ муу үзүүлэлтийг ахиулж байна.

Одоогийн байдлаар АНУ-д нийт халдвар авсан хүний тоо 9,9 сая хүрээд байгаа бол covid-19 халдварын улмаас нас барагсдын тоо 240 мянга даваад байна. Харин дэлхий нийтийн хувьд нийт халдвар авсан хүний тоо 49 сая, уг өвчний улмаас нас барагсдын тоо 1,2 сая болжээ.

Эх сурвалж: The GuardianWorldometers

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах