
Үндэсний статистикийн хорооны даргаар Б.Батдавааг томилохоор болжээ. Тэрээр одоо Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирлаар ажиллаж байгаа юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хурлаар Үндэсний статистикийн хорооны даргаар Б.Батдавааг томилохыг дэмжсэн байна. Харин өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэн шийдвэрлэнэ. Ингээд энэ долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганаар томилох юм. Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байсан А.Ариунзаяа УИХ-ын сонгуулийн дараа ХНХ-ын сайдаар томилогдсон учраас тус агентлаг даргагүй болоод байсан билээ.
Б.Батдаваагийн ажлын туршлага
Монголбанк, Судалгаа, статистикийн газрын захирал
2019-одоог
Монголбанк, Зах зээлийн газрын захирал
2016-2017
Монголбанк, Зах зээлийн газрын Гадаад валютын улсын нөөцийн удирдлагын хэлтсийн захирал
2016-2016
Монголбанк, Валют, эдийн засгийн газрын Төлбөрийн тэнцлийн судалгаа, статистикийн хэлтсийн захирал
2013-2016
Монголбанк, Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн ахлах дилер
2011-2013
Монголбанк, Валютын газрын эдийн засагч, дилер
2008-2011
Монголбанк, Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын нягтлан бодогч, эдийн засагч
2007-2008
Боловсрол, мэргэжил
Chartered Financial Analyst (CFA) Charterholder
2019 оны 9-р сар
Люксембүрг, Люксембургийн их сургууль, Люксембүргийн санхүүгийн сургууль, Банк, санхүүгийн шинжлэх ухааны магистр
2011-2012
Хятад, Тайвань, Минг Чуаны их сургууль, Бизнесийн удирдлагын баклавр