​Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 6.4 хувиар буурчээ

Статистикийн үндэсний хорооны тайланд дурдсанаар Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 2020 онд 12.87 тэрбум ам.доллар болсон байна. Энэ нь өмнөх оны үзүүлэлтээс 6.4 хувиар буурсан үзүүлэлт юм.

Харин манай улсын экспорт өнгөрөгч онд 0.6 хувиар буурч 7.57 тэрбум ам.доллар болсон бол, импорт 13.6 хувиар буурч 5.29 тэрбум ам.доллар болсон байна. Ингэснээр Монгол Улсын худалдааны тэнцэл 2020 онд 2.28 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.

Манай улсын худалдааны нийт эргэлт 2019 онд 13.74 тэрбум ам.доллар, экспорт 7.61 тэрбум ам.доллар, импорт 6.12 тэрбум ам.доллар, худалдааны тэнцэл 1.49 тэрбум ам.доллар байв. Өөрөөр хэлбэл хэдий өнгөрөгч онд цар тахлын улмаас манай улсын худалдааны эргэлт болон экспортын үзүүлэлтүүд буурсан ч худалдааны тэнцэл 2019 онтой харьцуулахад 34.6 хувь буюу 0.79 тэрбум ам.доллараар өссөн байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах