ҮЗЭСГЭЛЭНТ ВЕНЕЦ ХОТТОЙ ТАНИЛЦААРАЙ

Венец нь Италийн хойд хэсэгт байрлах, Венето мужийн төв хот юм. Тус хотыг “La Dominante”, “Serenissima”, “Адриатын тэнгисийн хатан хаан”, “Усны хот”, “Гүүрнүүдийн хот”, “Гэрлийн хот” хэмээн нэрийддэг бөгөөд дэлхийн хамгийн үзэсгэлэнт хотуудын тоонд багтдаг.

  • Жил бүрийн 3-р сарын 25-нд Венец хотын төрсөн өдрийг тэмдэглэдэг. 421 оны энэ өдөр Венец хот үүсэн байгуулагдсан гэж үздэг байна.
  •   XVI зуунд сонин буюу gazzetta гэсэн үг хэрэглээнд орсон. Эртний Венецид гар бичмэлээр тараадаг мэдээний хуудас Италийн gazzetta хэмээх бутархай мөнгөний үнэтэй байжээ.
  • Венецид барааны үнэ хэвийн хэмжээнээс нэмэгдэхгүй байхыг хянадаг тусгай товчоо анх байгуулагджээ. Мөн ажлаас халагдсан иргэд, тэдний ар гэрт тэтгэвэр олгодог байлаа.
  • Олон зуун жилийн турш Венец биеэ үнэлэх явдлыг хуулиар зөвшөөрсөн Европын цорын ганц хот байлаа. Амстердам хотын улаан дэнлүүний гудамж бол Венец хотоос хуулбарласан зүйл юм.
  • Венец хотын алдартнууд: Беллини, Вивальди, Гольдони, Казанова, Каналетто, Карпаччо, Марко Поло, Тинторетто, Тициан.
  • Венецид 409 гүүрээр холбогдсон 150 суваг бий. Венец бол унадаг дугуй, машин, автобуснаас ангид хот. Гол тээврийн хэрэгсэл болох завины тоо өөрчлөгддөггүй 425 хэвээр байдаг. Завиндаа эмэгтэй хүний нэр өгдөг заншилтай.
  • Өмнөд Америкийн Венесуэл улсын нэр Венецтэй холбоотой. Тус улсыг нээсэн далайчин Америго Веспуччи нутгийн иргэдийн усан дээрх сууцыг хараад шууд Венец хотоо санасан гэдэг.
  • Венецид гал командын завь гуравхан байдаг. Учир нь түймэр гарлаа гэхэд унтраах ус хангалттай.
  • Венец хот дайн дажинд өртөөгүй. Дэлхийн хоёр дайнаар энд 200 хүн л амиа алдсан. Тэд бүгд тог тасарсны дараа живж нас барсан байна.
  • “Матаачдын” ийм том сүлжээг байгуулсан хот өөр байдаггүй. Хот даяар “арслангийн ам” өлгөөтэй байх бөгөөд иргэд тэнд гомдол саналаа хийдэг байв.
  • XVIII зуунд Венецид халаасны хулгайчдыг орлогоосоо татвар төлбөл баривчилдаггүй байжээ.
  • Ижил хүйстэн эрчүүдийн тоо нэмэгдэхээс сэргийлэн, XVI зууны эхэнд биеэ үнэлэгчдийг цонхон дээрээ цээж нүцгэн сууж байх зарлиг буулгаж байв. Засгийн газраас эмэгтэй хүний цээжийг харах нь эрчүүдийг ижил хүйстэн болохоос сэргийлдэг гэж үздэг байжээ.Венецийн мэргэшсэн шилчид дэлхийд шилдэгт тооцогддог байв. Шил бэлтгэх нууцаа алдахгүйн тулд тэднийг хотоос гарахыг зөвшөөрдөггүй, зугтан алга болсон шилчдийг мөрдөн, хүчээр буцаан авчирдаг байлаа.
  • Венец хот жил ирэх тусам усанд живсээр байна. Сүүлийн 35 жилд 6 см живсэн тооцоо байна. Ойрын 100 жилд 50 см живбэл, орон сууцны нэгдүгээр давхар бүгд усан дор орох юм
venice #veniceitaly #italy | Beautiful places to travel, Travel aesthetic, Places to travelVENEZIA — marcyan photographybasilica-della-salute-venezia – Hotel DelfinoAltare della Patria - Rome's Wedding Cake Photograph by Mark TisdaleLA BIENNALE DI VENEZIA 2017 — I DO ART
Take a gondola ride in Venezia - World WanderistaVenice Gondola Rides: How To Rent One (Plus Some History)How to reach Venice by car

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах