Эргэн төлөлтийн доголдолтой зээлийн дүн 2.9 их наяд төгрөгт хүрчээ


Энэ оны зургаадугаар сард нийт зээлийн 82.9 хувь буюу 14.3 их наяд төгрөгийн зээл хэвийн ангилалд, 7.3 хувь буюу 1.3 их наяд төгрөгийн зээл анхаарал хандуулах ангилалд, 9.8 хувь буюу 1.7 тэрбум төгрөгийн зээл чанаргүй ангилалд тус тус ангилагджээ.

2019 оны эцсийн байдлаар чанаргүй зээлийн хэмжээ өмнөх оноос буурсан боловч энэхүү бууралт нь зээлийн эргэн төлөлт сайжирснаас бус татан буугдсан банкны чанаргүй зээлийг системийн нийт чанаргүй зээлийн дүнгээс хассан, нэр бүхий банк чанаргүй зээлээ тэнцлээс хассантай холбоотой байсан аж.

2020 онд банкны систем дэх зээлийн эргэн төлөлтийн доголдол үргэлжилж, зургаадугаар сарын байдлаар анхаарал хандуулах болон чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь харгалзан 7.3 хувь, 9.8 хувь болж өсөн, нийт эргэн төлөлтийн доголдолтой зээлийн дүн 2.9 их наяд төгрөгт хүрчээ.

Тухайлбал, банкны салбарын анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл өмнөх жилийн мөн үеэс 19.7 хувиар, чанаргүй зээлийн хэмжээ 7.5 хувиар тус тус өссөн байна. Эргэн төлөлтийн доголдолтой зээлийг эдийн засгийн салбараар авч үзвэл өмнөх оны мөн үе болон эцэстэй харьцуулахад зээлийн чанар эдийн засгийн голлох салбаруудад муудсан байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах