Чулуун зэвсгийн үед хамаарах ихрүүдийн булш олджээ


Олон улсын эрдэмтдийн баг 30 мянган жилийн өмнөх үед хамаарах ихрүүдийн булшийг Австрийн нутагт илрүүлжээ. Энэ нь өнөөг хүртэл илэрсэн ижил төрлийн олдвороос хамгийн эртнийх юм.

Nature” сэтгүүлд мэдээлснээр, олдворыг Доод Австрийн Кремс Андер Донау хот орчим олджээ. Зууван хэлбэртэй булшинд оршоосон ихрүүдийн цогцсыг улаан будгаар будсан байсан бөгөөд зааны ясаар хийсэн 30 гаруй шүрийг ихрийн нэгийнх нь тааз орчим байрлуулсан байжээ. Нэгийнх нь араг яс дээр зааны ясан зүү олдсон нь цогцсыг боосон арьсыг тогтоосон байх магадлалтай гэж судлаач Австрийн Шинжлэх ухааны академийн судлаач Кристине Нойгебауэр-Мареш өгүүлжээ.

Эрдэмтэд нялх ихрүүдийн ДНХ-г шинжилсний дүнд тэд нэг гентэй болохыг тогтоожээ. Тэдний нэг 6-7 сар, нөгөө нь 13-14 долоо хоног амьдарчээ.

Археологийн түүхэнд ихрүүдийн олдвор туйлын ховор илрүүлсэн байдаг бөгөөд ДНХ-н шинжилгээгээр батлагдсан нь анхных гэж эрдэмтэд онцолжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах