Хөвсгөлийн аймгийн Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар (аймгийн төвөөс хойд зүгт 322 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т, Ө-51°15”3”, У-100°15”00”) энэ сарын 17-ны өдрийн 08.41 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 08:49 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас болон тухайн газарт нутагладаг малчин иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах