Хөвсгөлд 13-нд шилжсэнээс хойш 7 удаагийн газар хөдлөлт бүртгэгдлээ

Хөвсгөл аймагт шөнийн 00 цагаас хойш буюу энэ сарын 13-нд шилжсэнээс хойш 7 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс Ханх сумын иргэдэд 3 нь мэдрэгдсэн байна.

Тухайлбал өглөөний 7 цаг 47 минут, 10 цаг 33 минутад тус бүр 4,3 магнитудын хөдлөлт иргэдэд илүү мэдрэгджээ. Өчигдрөөс хойш 3,5 магнитудаас дээш 50 хөдлөлт, 4 магнитудаас дээш 30 хөдлөлт бүртгэгдсэн байна. Чичирхийлэл бол маш удаан үргэлжилж байгаа гэнэ. Өчигдөр өглөөний 8 цаг 36 минутад 5,1 магнитуд хөдөлснөөс хойш хөдлөлийн балл буурч байна гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах