Хотын Дарга аа … Одоо болтол холбогдож чадахгүй QR кодыг яаж авах вэ?!


 

Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгсэл, албаны болон хувийн автомашинаараа 06.00-22.00 цагийн хооронд нээлттэй зорчих болсон

Энэ хүрээнд автомашинуудад Улаанбаатар хот  доторх замын хөдөлгөөнд оролцох QR код бүхий зөвшөөрөл олгож эхэлсэн боловч одоо болтол хувиараа бизнес эрхлэгч нар QR кодоо авч чадаагүй бухимдалтай байна.

Тодруулбал :

Иргэн : “23-ны орой ШТ-с хийсэн лайв үзээд 24-нд nokstab@ulaanbaatar.mn -лүү хүсэлтээ явуулсан. Тэрнээс өмнө дүүргийхээ ажилтантай 21-ний өдөр холбогдоод бүртгүүлсэн боловч одоогоор бүртгэл зогссон байгаа гэж хэлсэн бсан юм. тэгээд nokshtabruu мэйл явуулчаад дүүрэгтэйгээ эргэж холбогдоод ийм мэйлээр хүсэлт авж байгаан байна, өгчигдөр лайв үзсэн гэж хэлэхэд мэдээлэлгүй байсан , тухайн өдрөө 18001200-2 луу залгаж асуухад ч ийм мэйлээр хүсэлт авж байгаагаа мэдэхгүй байсан , тэгээд смарткар дээр мэдээлэл орж ирэхгүй, 25 нд 18001200-2 луу ахиж холбогдов, мэйл хаагдсан гэж хэлэв, гүй ээ би өгчигдөр хүсэлтээ амжаад явуулсан гээд явуулсан хаягаараа шүүлгэж олуулаад лавлахын хүн за би бүртгэлийг хүлээж аваад цааш нь дамжуулчлаа өнөөдөртөө смартруу орчих байх гэсэн. бас ороогүй. тэгээд 26нд түрүүн холбогдож асуулаа, тэгсэн дүүрэгтээ ханд байгууллага шууд мэйлээр хүсэлт тавихгүй, бид дүүргээр дамжуулж хүсэлт авч байгаа, өгчигдөрийн байдлаар ирсэн бүх хүсэлтэнд qr кодоо захирагчийн ажлын албан дээр гаргаад дууссан гэнэ. Тэгээд буцаад дүүрэгрүү холбогдлоо, дүүргийн хүн: өө би танай утсыг хайгаад олдоггүй !!! (өмнө нь 3 н ч удаа холбогдож байсан) бид нэмэлт хүсэлтээ өнөө өглөө л явууллаа гэнэдээ. энэ хэдэн өдөрт лавлах дугаарлуу залгаж хир их дуудуулж, цаг хугацаа алдаж байна.” гэв.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах