Фитнесст 15-20 хүн үйлчлүүлэх боломжтой

Өнөөдрөөс аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа нээж, хэвийн горимд шилжиж буй. Иймд худалдаа, үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж буй эсэхэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Мэргэжлийн ерөнхий газраас хамтран хяналт тавьж байна. Нийслэлийн хэмжээнд 526 улсын байцаагч худалдаа, үйлчилгээний байгууллагуудад хяналт тавих юм. НМХГ-ын мэдээлснээр улсын 400 байцаагч болон МХЕГ-ын 126 улсын байцаагч нар аж ахуй нэгжүүдэд хяналт тавьж, зөвлөмж өгч ажиллах юм.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалтаар зөрчилтэй аж ахуй нэгжүүдэд эхний ээлжид торгууль ногдуулахгүй. Хэрэв заасан хугацаанд буюу 14 хоногоос нэг сарын дотор зөрчлөө арилгаагүй тохиолдолд тухайн аж ахуй нэгжид торгууль ногдуулах, үйл ажиллагааг нь түр хугацаанд зогсоох хүртэл арга хэмжээ авах юм байна.

Үсчин, гоо сайхан, фитнессүүд өнөөдрөөс эхлэн үйл ажиллагааг нээж байгаа юм. Тиймээс өнөөдрөөс үүдээ нээж буй үсчин гоо сайхан, фитнесс зэрэг зарим үйлчилгээний байгууллагууд ямар зохицуулалттай ажиллаж байгааг тодруулав.

 Golden gym, Profit, Hawai зэрэг фитнессүүд үйл ажиллагаагаа нээжээ.  Фитнессүүд зааландаа 15-20 хүн хүлээн авах зохицуулалттай ажиллаж байна.

Тухайлбал, Golden gym фитнесс зааландаа 20 хүн өглөө, оройны ээлжиндээ хүлээн авах ба халуун хэмжих, 1.5 метрийн зай барих зарчмыг баримталж байгаа аж. Мөн үсчин, гоо сайханууд урьдчилан цаг авч үйлчлүүлэхийг сануулжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах