УОК цахимаар хуралдана

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.04.08/ 11.30 цагт цахимаар хуралдахаар болжээ. Энэ хуралдаанаар Covid-19 халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар хэлэлцэнэ. Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр /2021.04.07/ ЭМЯ-наас хатуу хөл хориог 28 хоногоор тогтоох шаардлагатай гэсэн саналыг оруулсан.

Засгийн газар холбогдох албаныханд  уг асуудлаар сайтар ярилцах чиглэлийг өгсөн юм. Энэ дагуу УОК хуралдаж, тодорхой шийдвэр гарган Засгийн газарт танилцуулна. Бид хуралдаанаас гарсан мэдээллийг эргэн хүргэнэ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах