Төлбөрийн чадваргүй 10 мянган өрхөд сайжруулсан түлш тараана


Нийслэлийн онцгой комисс өчигдөр /2020.11.20/ хуралдаж төлбөрийн чадваргүй 10 мянган өрхөд сайжруулсан түлш тараахаар болжээ.

Даваа гарагаас /2020.11.23/ эхлэн өрх тус бүрт 1 тонн сайжруулсан түлш тараах ба хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд тусгай зохицуулалт хийх аж. Уг ажлыг арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө дуусгахаар төлөвлөжээ

Цар тахлыг дотооддоо алдаж хөл хорьсноос үүдэж өдрийн орлогоор амжиргаагаа залгуулдаг иргэд гал алдах аюулд ороод байгаа. Тиймээс эдгээр иргэдэд тусламж үзүүлж, сайжруулсан түлш олгохоор болжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах