Төвлөрсөн дулаан хангамжийн системийн ачаалал хүчин чадлаасаа 50%-аар хэтэрчээ

Төвлөрсөн дулаан хангамжийн гол магистраль шугам сүлжээний 24 хувь буюу 91.2 км урт шугам 30 жилээс дээш насжилттай, ашиглалтын хугацаа дуусжээ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн ачаалал эх үүсвэрийн хүчин чадлаас даруй 50 гаруй хувиар хэтрээд байна.
Дэнжийн мянга дэд төвийн нутаг дэвсгэрийг 16 хэсэгт хуваан, нарийвчлан гаргаж, дулаан дамжуулах 13 төвтэй байхаар төлөвлөсөн. Тус дэд төвд өндөр хүчин чадлын дулаан хуваарилах төв болон оргил ачааллын үед ажиллах дулааны эх үүсвэрийг шинээр барьж, төвлөрсөн дулаан хангамжтай холбон, хослон ажиллуулах техникийн шийдлийг гаргажээ.
Харин Сэлбэ дэд төвийн нутаг дэвсгэрийг 14 хэсэгт хуваан нарийвчлан төлөвлөсөн. Тус хэсэгт дулаан дамжуулах 14 төв, 9.97 км дулааны шугам угсралтын ажил хийгдэж байгаа бөгөөд барилга угсралтын ажил 86 хувийн гүйцэтгэлтэй явж буй.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах