Сүүлийн гурав хоногт согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас 17 хүн нас баржээ

Энэ сарын 11-ний өдрөөс эхлэн хөл хориог сулруулж, өндөр градустай архи согтууруулах ундааг худалдаалж эхэлснээс хойш эрүүлжүүлэгдэх хүмүүсийн тоо огцом өсөж, гэмт хэргийг гаралт ч ихэссэн талаар ЦЕГ-аас мэдээлж байна.

Тодруулбал, нэгдүгээр сарын 15-17-нд цагдаагийн байгууллагад 4,342 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүний 1,958 нь зөрчлийн, 60 гаруй  нь гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Түүнчлэн хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 352 дуудлага мэдээлэл ирсэн. Харин архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, орчиндоо түгшүүр төрүүлсэн 620 хүн эрүүлжүүлэгдсний 57 нь эмэгтэй хүн байсан. Мөн энэ хугацаанд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас 17 хүн нас барж, бусдынхаа амь насыг хохироосон хоёр хэрэг гарчээ.

ГССҮТөвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт тусламж авсан осол гэмтлийн тохиолдол 74.5 хувиар нэмэгдэж, тэр дундаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осол гэмтэлд өртсөн тохиолдол 3.8 дахин нэмэгдсэн байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах