Сонгуулийн сурталчилгааны судалгааны үр дүнг танилцуулна

УИХ-ын сонгуулийн үеэр “Баривчлах”, “хорих”, “шүүх”… зэрэг үгсийг нийгмийн мэдээллийн сүлжээнд хамгийн их ашигласан бол орон нутгийн сонгуулийн сурталчилгааны үеийн түлхүүр үг “Түгжрэл” байв.

УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн аль алинд нь сонгуультай холбоотой мэдээллийн 70-аас дээш хувь нь худал, гуйвуулсан мэдээлэл байжээ. Цаг үеийн мэдээллийн хөтөлбөрөөр сурталчилгаа түгээх нь хуулиар хориотой боловч, сонгуулийн үеийн мэдээллийн хөтөлбөрөөр түгээсэн сонгуультай холбоотой агуулгын 70 гаруй хувь нь шууд болон далд сурталчилгаа байв.

Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хугацааны үеэрх өдөр тутмын сонин, телевиз болон фейсбүүк, твиттерт түгээсэн мэдээллийн төрөл, шинж чанарын энэхүү цогц судалгааг АНУ-ын Олон Улсын хөгжлийн агентлаг, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр хийжээ.

Эдгээр болон бусад мэдээллийн талаар өнөөдөр (2021.02.23)-ийн 14.00 цагт танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Оролцохыг хүссэн хүмүүс ЭНД дарж бүртгүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 97070709 дугаарт холбогдоно уу.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах