Солонгосын “Coupang” худалдааны төвд гал гарчээ

Генги мужийн Ичон хотод байрладаг Купан (Coupang) худалдааны төвийн барилгад нэг өдрийн дотор 2 удаагийн гал гарчээ. Тодруулбал, Купан худалдааны төвд өнөөдөр /2021.06.17/ үүрийн 5 цаг 36 минутад гал түймэр гарсан тухай дуудлагын дагуу ойролцоох 5-6 гал унтраах төвийн 152 ажилчид өглөөний 8 цаг 19 минутад галыг бүрэн унтраасан байна.
Гэтэл хэдхэн цагийн дараа буюу 11 цаг 50 минутад барилга дотор дахин гал гарлаа гэсэн дуудлага иржээ. Гал түймрийн шалтгааныг уг барилгын 2 давхрын машины зогсоолоос гарсан гэж үзэж байна. Одоогоор бэртэж гэмтсэн хүн байхгүй бөгөөд тус компаний 248 ажилчид гал түймрээс эрсдэлгүй зугтан гарчээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах