Саудын Араб улс анх удаа эмэгтэйчүүдэд цэргийн алба хаах боломж олголоо

Исламын шашны хамгийн хатуу суртал номлолтой Саудын Араб улс анх удаа эмэгтэйчүүдэд цэргийн алба хаах боломж олгож эхэлжээ.

Ням гарагт тус улсын батлан хамгаалах яам цэргийн алба хаах хүсэлт хүлээн авах портал сайтыг ажиллуулж эхлэхдээ эмэгтэйчүүдэд тавих шаардлагыг анх удаа зарласан байна.

Сүүлийн жилүүдэд тус улсын эмэгтэйчүүд автомашин жолоодох, стадионд хөлбөмбөгийн тэмцээн үзэх зэрэг эрхтэй болоод байгаа.

Саудын Арабын арми, агаарын болон тэнгисийн зэвсэгт хүчинд эмэгтэйчүүд байлдагчаас эхлээд түрүүч хүртэл цолтой алба хаах боломж нээгджээ.

Цэргийн алба хаах эмэгтэйчүүдэд тавих шаардлагад 21-40 настай байх, 155 см-ээс дээш өндөртэй байх, төрийн албан хаагч биш байх зэрэг нөхцөл багтсан байна. Мөн хамгийн багадаа дунд боловсролтой байх шаардлага тавьжээ.

Харин гадаадын иргэнтэй гэр бүл болсон эмэгтэйг цэргийн албанд авахгүй байхаар хязгаарласан байна.

 

Эх сурвалж: Arab News

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах