Нүүрсний экспорт өмнөх сарынхаас 50 гаруй хувиар өсөв

 Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээр энэ оны нэгдүгээр сард Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ 2.49 сая.тн болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3,02 хувь, 2020 оны 12 дугаар сарынхаас 57,24 хувиар өсжээ.

Үүнд БНХАУ руу 2.31 сая.тн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад ижил түвшинд байв. Харин өмнөх сарынхтай харьцуулахад 50,11 хувиар өссөн байв.

Нэгдүгээр сарын 25-28-нд Ганц мод боомтоор 496 тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн нь 2020 оны 12 дугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

Монгол Улс өнгөрсөн онд нийт 28.58 сая тн нүүрс экспортолсон нь 2019 оны 36.46 сая.тн-оос 21,61 хувиар багасжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах