
Мөн татварын өмнөх алдагдлын хэмжээ нь 2.3 дахин нэмэгдэж, нэг тэрбум хонгконг доллар болсныг санхүүгийн тайландаа дурджээ. “COVID-19” цар тахлаас үүдэлтэйгээр Монгол Улсын Засгийн газар хоёрдугаар сараас нүүрсний экспортыг зогсоосон бол БНХАУ-ын тал хатуу хөл хорио тогтоох, хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг арга хэмжээ авсан юм.
Монгол Улсын Засгийн газар “Эдийн засгаа дэмжих зорилгоор эрдсийн экспортоо ирэх жил идэвхтэй дэмжинэ” гэж харж байгаагаа дурдсан байна
“Mongolia Enegry Corporation”-ийн хувьд наймдугаар сараас эхлэн хэвийн хүчин чадлаараа ажиллах боломжтой болсноор III-IX сарын хугацаан дахь нүүрсний орлого нь эрс тасалджээ. Тайлант хугацаанд тус компани 224 мянга 600 тонн цэвэр коксжих нүүрс борлуулсан нь өнгөрсөн мөн үетэй харьцуулахад 2.7 дахин буурчээ.
Цэвэр коксжих нүүрсний дундаж үнэд томоохон өөрчлөлт гараагүй байна. Тонн тутамдаа 1194 хонгконг доллар байсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад долоон хувиар багасжээ. Тус компани Шинжаанд гурван газарт нүүрсээ нийлүүлж байгаа юм. Коксжих нүүрсний гол хэрэглэгч БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл эрчимтэй хэвээр байна.
Засгийн газраас нь дэд бүтцийн хэд хэдэн шинэ төслүүдийг санаачилж байгааг “Mongolia Energy Corporation” тайландаа дурджээ. Мөн Монгол Улс БНХАУ-ын коксжих нүүрсний гол нийлүүлэгч хэвээр байгаа юм. Монгол Улсын Засгийн газар “Эдийн засгаа дэмжих зорилгоор эрдсийн экспортоо ирэх жил идэвхтэй дэмжинэ” гэж харж байгаагаа дурдсан байна.