Наадмын төсөв: Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулж 100 сая төгрөгөөр дуу хийнэ.

“Ковид-19”-ийн тархалт манай оронд эрчимтэй нэмэгдэж, хөдөө орон нутагт 500-750, нийслэлд 1500-1700 бүртгэгддэг болсон. Хоногт 10-13 мянган хүнд шинжилгээ хийхэд 2,000-аас дээш тохиолдол бүртгэгдэнэ гэдэг нь шинжилгээнд хамрагдаж буй хүмүүсийн 10-18 хувьд илэрч байна гэсэн үг. Гэсэн хэдий ч тэгш ойтой учир энэ жил улсын их баяр наадмыг хөдөө орон нутагт хориглож, Улаанбаатарт үзэгчгүй, цахимаар хийх болсон.
Коронавирусийн тархалтаас болж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд удаан хугацаагаар ажлаагүйгээс болж, цөөнгүй хувь нь хаалгаа барьж, үүний үр дүнд ажилгүйдлийн тоо нэмэгдэж байна. Эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн амьдрал хэцүү байхад улсын их баяр наадамд 10 тэрбум төгрөг төсөвлөсөн нь олны дургүйцлийг хүргэж байгаа юм.
Ардын хувьсгалын 100 жилийн хүндэт медалийг 150 мянган иргэнд 975 сая төгрөгийн өртөгөөр тараах болсныг бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл 100 жилд зориулсан дуунд 100 сая төгрөг төсөвлөсөн байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах