МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТААС ГАРЛАА


Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргах  шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар энэ 10 сарын 6-нд гаргав.

Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд байгаа стратегийн дутагдлаа арилгасан гэж дүгнэсэн тул саарал жагсаалтаас гаргахаар шийдвэрлэжээ. Энэ сарын 06-ны өдөр албан ёсоор энэ шийдвэрийг гаргасан байна. Энэ турхай Гадаад Харилцааны сайд мэдээллээ.

 

ФАТФ-ын тусгай баг газар дээрх хяналт, шалгалт хийхээр өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад ирээд буцсан. Энэ багт АНУ, ИБУИНХУ, ОХУ, БНХАУ-ын төлөөлөл багтсан ба бусад гишүүн улсын төлөөлөгчид энэ хяналт, шалгалтанд цахимаар оролцсон юм.

Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/ 2019 оны 10 дугаар сард Монгол Улсыг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоондоо стратегийн дутагдалтай улсын жагсаалтад оруулаад байсан юм.

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах