Майкрософтын удирдлага бүхэлдээ Энэтхэг гаралтай захирлын гарт шилжлээ

Дэлхийн томоохон технологийн компани Майкросот өчигдөр төлөөлөн удирдах зөвлөлийн даргаараа тус компанийн одоогийн гүйцэтгэх захирал Сатья Наделлаг томилжээ.
Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анх удаа энэ хоёр том албан тушаал нэг хүнд шилжиж байна. Хамгийн сүүлд Майкрософтын үүсгэн байгуулагч Билл Гэйтс 2000 он хүртэл эдгээр албан тушаалуудыг зэрэг хашиж байсан юм.
Гэйтс 2000 онд гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа буусан бол 2014 онд төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албаа бусдад шилжүүлж, 2020 оноос эхлэн Майкрософтын удирдах зөвлөлөөс бүрмөсөн гарч, зөвхөн хүмүүнлэгийн үйлсэд төвлөрч ажиллах болсон байна.
Энэтхэг гаралтая Наделла тус компанийн клауд технологийн салбарыг хариуцаж байгаад 2014 онд гүйцэтгэх захирлаар томилогдож байв.
Сүүлийн үед Билл Гэйтсийг ажилтантайгаа янаг амрагийн харилцаатай байсан тухай таагүй мэдээллүүд хэвлэлээр гарах болсон. Үүнтэй холбоотойгоор Наделла өөрийгөө Билл Гэйтсээс тусгаарлах бодлого барьж эхэлсэн нь тодорхой болоод байгаа.
Тухайлбал тэр саяхан CNBC сувагт ярихдаа “2021 оны Майкрософт бол миний хувьд ч, бусад бүх ажилтнуудын хувьд ч 2000 оны Майкрософтоос тэс өөр болсон” гэж байжээ.
May be an image of 1 person, standing and indoor
0
People reached
0
Engagements
Boost Unavailable
Like

Comment
Share

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах