Л.Оюун-Эрдэнэ: Тавдугаар сарын 1-нээс ХИЛЭЭ НЭЭХЭЭР судалж байна

2021 оны тавдугаар сарын 1-нээс вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд хилээ нээх асуудлыг судалж байгаа гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Тэрбээр өнөөдөр аялал жуулчлалын салбарынхантай уулзаж байгаа бөгөөд хил нээх асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар ажиллаж байна гэлээ.

Тэрбээр энэ талаар “Тавдугаар сарын 1-нээс хил нээх эсэх шийдвэр нь хоёр зүйлээс шалтгаална. Вирусийн халдвар гэдэг гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй учраас хүндрэл их байна. Бид халдвар хамгааллын дэглэмийг сайтар барьж энэ хугацаанд хүн амын 50-иас дээш хувийг вакцинжуулж чадвал хил нээх боломжтой гэж үзэж байна. Ямартай ч бид асуудлыг судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулна” гэлээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах