Л.Оюун-Эрдэнэ: Тавдугаар сараас вакцин хийлгэсэн иргэдэд хилээ нээлттэй болгоно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Аялал жуулчлалын салбарынхантай уулзлаа. Уулзалтад салбарын сайд Н.Уртнасан, Сангийн сайд Б.Жавхлан, Зам тээвэр хөгжлийн сайд Г.Халтар, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахалд хамгийн их өртсөн салбар бол аялал жуучлалын салбар. Бидний эргэн тойронд маш том болж байна. аялал жуулчлалын салбарт эхлээд 100 хувь төр авч явж байсан. Сүүлдээ 100 хувь хувийн хэвшилдээ даатгасан. Өнөөдрөөс шинэ хуудас эхэлж байгаа гэж бодож байна. Төр хувийн хэвшлийн түншлэл эхлээсэй гэж бодож байна. Өнөөдөр ажлын төлөвлөгөөг гаргаад Засгийн газар, УИХ-ын шийдвэр гаргаад явна. 2020 онд цар тахалтай холбоотойгоор 70 орчим мянган ажлын байр байхгүй болж 130 гаруй ажлын байр хүндэрсэн.

Вакцинжуулалт эхэлсэн, цаашдаа үе шаттай хэрэгжээд явж чадвал хилээ нээх бодлоготой ажиллаж байгаа. Тодруулбал, тавдугаар сарын 1-нээс хилээ нээх асуудлыг судалж үзсэн. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар маш нухацтай ярина. Хилээ нээх, эсэх нь хоёр зүйлээс шалтгаална. Нэгд, вакцинжуулалт тасалдахгүй зохион байгуулаад нийт иргэдийнхээ 50-иас дээш хувийг вакцинжуулна  гэж төлөвлөөд явж байна. Тиймээс вакцин хийлгэсэн иргэдэд хил нээлттэй байх асуудлыг тавдугаар сарын 1-нээс өмнө шийднэ.

Гаднаас ирэх жуулчдад хатуу хөл хорионы 14 хоногийг багасгаж байгаа. Вакцинд хамрагдсан бол гэртээ тусгаарлахаар зохион байгуулна. Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар өнөөдрийн хуралдаанаар гаргасан саналуудыг танилцуулна. Ингээд гурав багц төлөвлөгөө гаргаж, ажиллана.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах