Ковид-19 халдварын голомтын бүсийн шинжилгээний хуваарь


Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 26-ны байдлаар, коронавируст “Ковид-19” халдварын 63 батлагдсан тохиолдол илрээд байна.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн зарим дүүрэг, хороодод халдварын тохиолдол бүртгэгдсэн голомтын бүсэд хамаарах иргэдийг “Ковид-19” цар тахлын халдвараас сэргийлэх, халдварын тархалтыг хумих зорилготой голомтын өргөтгөсөн шинжилгээ хийх 12 төвийг Нийслэлийн Онцгой комиссоос байгуулан ажиллаж байна.

Тус өргөтгөсөн шинжилгээнд зөвхөн тухайн дүүрэг, хороодод харьяалагдах байнгын болон түр оршин суугч иргэд хамрагдах шаардлагатай юм. Халдварын тохиолдол бүртгэгдсэн голомтын бүсэд хамаарах уг иргэдийн шинжилгээг харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвөөс гаргасан хуваарийн дагуу зохион байгуулна.

Харин сайн дурын шинжилгээнд хамрагдах хүсэлтэй бусад иргэд 1800-0119 дугаарын утсанд хандан цаг авч, харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө шинжилгээ өгөх боломжтой юм. Түүнчлэн сайн дурын шинжилгээ өгөх хүсэлтэй иргэд ойрын болон дам хавьтлын шинжилгээ авч буй нэр бүхий 18 цэг, мөн дээрх өргөтгөсөн шинжилгээний цэгүүдэд очихгүй байхыг анхааруулж байна.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах