Капитолын халдлагын үеэр улстөрчид халдвар авчээ

АНУ-ын Капитолд жагсагчид дайрч орсон үйл явдлын дараа хэд хэдэн улстөрч Covid-19 халдвар авсан нь тогтоогджээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр авсан шинжилгээгээр жагсагчдын эсрэг тэмцсэн Капитолын ажилчид болон зарим улстөрч халдвар авсан нь тогтоогдсон хэмээн Конгрессын эмч Брайан Монахан мэдэгдэв. Тухайлбал, Ардчилсан намын улстөрч, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Бонни Уатсон, Прамила Жаяапал, Брэд Шнейдер нар халдвар авсан нь тогтоогдсон аж. Тэд бүгдээрээ амны хаалт зүүхээс татгалзсанаар өөрсдийгөө эрсдэлд оруулжээ. 75 настай Бонни Уатсон халдвар авсан нь Даваа гаригт тогтоогдсон бөгөөд ханиадтай төстэй шинж тэмдэгтэй, биеийн байдал нь дунд зэрэг байна.

Вашингтон хотод нэгдүгээр сарын 7-нд ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг батлахаар Конгрессийн дээд, доод танхим хуралдаж байх үеэр Дональд Трампыг дэмжигчид өргөн хүрээний эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэн Капитолын ордныг эзлэн авсан юм. Энэхүү үймээн, самууны үеэр таван хүн нас барсан. Жагсагчдын олонх нь амны хаалт зүүгээгүй байсны дээр зарим улстөрчид ч амны хаалтгүй байсан нь халдвар тарах нөхцөл болжээ. АНУ-д 23.3 сая хүн халдвар авч, 389  мянган хүн нас барснаар дэлхийд тэргүүлж буй.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах