Зайлшгүй шаардлагатай бол хувийн унаагаар 06:00-22:00 цагийн хооронд зорчиж болно”


Эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагатай иргэн болон хөл хорионы үед зайлшгүй шаардлагатай бол нийтийн тээвэр, хувийн унаагаар 06:00-22:00 цагийн хооронд зорчиж болох талаар УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хэллээ.

Тэрбээр “Нийслэлд эмнэлгийн үйлчилгээ зайлшгүй авах шаардлагатай, бөөрний аппаратанд ордог 700 гаруй иргэн байна. 32 долоо хоногоос дээш хоногтой жирэмсний хяналтын үйлчилгээ авах 3,650 эх байна.

Маргаашаас эхлэн та бүхэн хөл хориог сулруулж байна гэж бүү ойлгоорой. Хөл хорионы дэглэм үргэлжилж байгаа хэвээрээ” гэлээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах