Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг Мухрын гол, Хүйтний голд зусаж буй малчдын хот руу болон бэлчээрт байсан мал руу хүрэн_баавгай дайрсан тохиолдлууд удаа дараа гарчээ

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг Мухрын гол, Хүйтний голд зусаж буй малчдын хот руу болон бэлчээрт байсан мал руу #хүрэн_баавгай дайрсан тохиолдлууд удаа дараа гарсан.
📌Үүнтэй холбогдуулан Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас амьтны мэргэжлийн байгууллага болох “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” ТББ болон “Амьтан Асралт ХХК”-ийн бүрэлдэхүүнтэй хамтран ажлын хэсэг гарч бүс нутгийн нөхцөл байдалтай танилцаж, иргэдтэй уулзан заавар, зөвлөгөө өгч, мониторинг судалгаа хийж 4 хоног ажиллалаа.
📌Нутгийн иргэд болон 50 орчим айлуудад нэг бүрчлэн зөвлөмж өгч амь нас, эд хөрөнгөө хэрхэн хамгаалах, хэрхэн зэрэгцэн амьдрах зөвлөмж, баавгай байгаа газруудын байршил мэдээллийг өгчээ.

📌Мөн орон нутгийн удирдлага болзошгүй эрсдэлээс сэргийлэх талаар мэдээлэл өгч, хамтарч ажиллах санал солилцсон байна.
📌Тус бүс нутагт хүрэн баавгайн шилжилт хөдөлгөөн ихтэй байгаа тул малчид болон аялал зугаалгаар явж байгаа иргэд болгоомжтой байхыг анхаарна уу.❗️✅

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах