БНХАУ-д цагаан сараар 821 тэрбум юанийн худалдан авалт хийгджээ

Хятадад Сар шинийн баярын амралтын үеэр 1.4 тэрбум хэрэглэгч 800 тэрбум юань давсан худалдан авалт хийсэн хэмээн CCTV мэдээллээ. Тодруулбал, БНХАУ-ын жижиглэн худалдааны болон хоол ундны гол компаниудын борлуулалт 821 тэрбум юаньд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны сар шинийн үетэй харьцуулахад 28.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.

Сар шинийн баярын эхний зургаан хоногт онлайн жижиглэнгийн борлуулалтын хэмжээ 120 тэрбум юань давж, онлайнаар борлуулагдсан хоол ундаа өнгөрсөн оны сар шинийн үеэс 135 хувиар нэмэгджээ. Сар шинийн баярын эхний зургаан хоногт 480 сая  илгээмж хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн адил хугацааныхаас гурав дахин нэмэгдсэн байна.

Түүнчлэн.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах