БНСУ, БНАСАУ-ын хилийг намраас роботууд хамгаална

СӨҮЛ. /TASS/. БНСУ хамгийн орчин үеийн мэдрэгчтэй, хиймэл оюун ухаанаар тоноглосон роботуудыг БНАСАУ-тай залгаа хилийн бүсдээ байрлуулна гэж “The Korea Herald” сонин мэдээлжээ.

БНСУ-ын төрийн худалдан авах ажиллагааны газраас мэдээлснээр, 2.5 сая ам.долларын өртөгтэй эхний хоёр робот хилчнийг энэ оны 10 дугаар сард цэрэггүй бүсийн өмнөд хэсэгт байрлуулахаар төлөвлөсөн байна. Роботууд гурван сар туршилтын горимд ажиллах бөгөөд үүний дараа олноор нь ашиглах шийдвэрийг гаргах аж.

Өндөр нарийвчлалтай, налуу-хазайлтын камераар тоноглосон, хамгийн сүүлийн үеийн мэдрэгчтэй роботууд тусгай замаар секундэд таван метр хүртэл хурдтай явж, өдөр шөнөгүй харуулд гарах гэнэ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах