АНУ-ын Johnson&Johnson вакциныг хэрэглээнд нэвтрүүллээ

Дэлхийн дахинд таван төрлийн вакцин хэрэглэж байсан бол өчигдрөөс АНУ-ын Johnson&Johnson үйлдвэрийн аденовирусийн викторт суурилсан вакциныг хэрэглээнд нэвтрүүллээ. Өнөөдрийн байдлаар 260 гаруй вакцин хөгжүүлэлтийн шатандаа байгаа бол улс орнууд:

  • АНУ, ХБНГУ-ын РНХ уурагт суурилсан “Файзер”
  • Их Британи улсын векторийн вируст суурилсан “АстраЗенека”
  • АНУ-ын РНХ уурагт суурилсан “Модерна”
  • ОХУ-ын аденовируст суурилсан “Спутник V”
  • БНХАУ-ын идэвхгүйжүүлсэн вакцин “Синофарм”
  • АНУ-ын аденовирусийн векторт суурилсан Johnson&Johnson гэсэн зургаан төрлийн вакциныг тус тус хэрэглэж байна.

Манай улсын хувьд энэ сарын 23-аас covid-19 халдварын эсрэг дархлаажуулалт эхлүүлснээс хойш дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 4926 хүн вакцинд хамрагджээ. Энэ нь хүн амын зорилтот бүлгийн 35 хувийг эзэлж байгаа аж.

ВАКЦИНД ХАМРАГДСАН ИРГЭД ХОЁР ХОНОГ УСАНД ОРОХГҮЙ, АРХИ ТАМХИ ХЭРЭГЛЭХГҮЙ

ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.НАРАНГЭРЭЛ: 

-Дэлхийн дахинд өдөрт 6.2-6.5 сая хүн вакцинд хамрагдаж байна. Үр дүнд нь, нэгдүгээр сарын 21-ээс хойш халдварын тархалт буурсан үзүүлэлттэй байна. Хэдийгээр вакцин үр дүнтэй байгаа ч эрүүл ахуйн дэглэмийг хослуулах нь зүйтэй. Манай улсын хувьд АстраЗенека вакцинаар дархлаажуулалт эхлүүлснээс хойш дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Эхний ээлжинд бид цар тахлын голомтонд ажиллаж, батлагдсан тохиодллуудтай ажиллаж буй эмч эмнэлгийн ажилтнуудад вакцин хийж байгаа. Дүүрэг бүрт ажиллаж буй эрүүл мэндийн ажилчдын дархлаажуулалтын хувь өндөр байгаа юм. Вакцин хийлгэсний дараа хариу урвал үзүүлнэ. Вакцинд хамрагдсан хүмүүсийн 21.5 хувь нь халуурах, толгой өвдөх, ядрах, сульдах, бие арзайх зэрэг хариу урвалын шинж тэмдэг илэрч байна. Нийслэлийн хэмжээнд есөн дүүрэгт нийт 39 цэгээр дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна. Иргэд вакцин хийлгэсний дараа тариулсан хэсгийг маажихгүй, гар хүрэхгүй, хоёр хоног усанд орохгүй, архи тамхи хэрэглэхгүй байхыг зөвлөе.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах