АНУ-ын Гадаад хэрэг, Батлан хамгалахын сайд нар Японд хүрэлцэн ирлээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар Японд хүрэлцэн ирлээ. Тэд Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны өндөр албан тушаалтнуудын хувиар гадаадын оронд анхны айлчлалаа хийж буй нь энэ юм.

Э.Блинкен Токио хот дахь “Ёкота” агаарын цэргийн баазад даваа гаргийн орой иржээ. Харин Л.Остин уг баазад түүнээс өмнө ирсэн байна. Тэд Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү, Батлан хамгаалахын сайд Киши Нобүо нартай өнөөдөр “2+2” хэлбэрийн уулзалт хийнэ.

Талууд хоёр талын бат бах харилцааны ач холбогдлыг нотлох төлөвтэй байна. Мөн хүний эрх, аюулгүй байдлын хамтын ажиллагаа болон Энэтхэг, Номхон далайн бүсэд нөлөөгөө нэмэгдүүлэх Хятадын оролдлого, мөн уг асуудалд Японы гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцэх төлөвтэй байна.

Э.Блинкен, Л.Остин нар Японд айлчилсныхаа дараа БНСУ-ыг зорихоор төлөвлөжээ. Төрийн департаментын өндөр албан тушаалтны мэдээлснээр, Вашингтон эдгээр айлчлалаар дамжуулан БНАСАУ-ыг чиглэсэн бодлогоо Япон, БНСУ-тай уялдуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах