АНУ-д тогтоосон онцгой байдлын дэглэмийг сунгажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден коронавирусний цар тахалтай холбогдуулан тогтоосон онцгой байдлын дэглэмийг сунгалаа.

“Ерөнхийлөгч 2020 оны гуравдугаар сарын 13-ны өдөр “COVID-19” цар тахалтай холбогдуулан онцгой байдал зарласан. Цар тахал нийгмийн эрүүл мэнд, улс орны аюулгүй байдалд томоохон эрсдэл үүсгэсэн хэвээр байгаа учир онцгой байдлын дэглэм 2021 оны гуравдугаар сарын 1-нээс хойш үргэлжлэх ёстой” гэж Байдены зарлигт дурджээ.

Тэрбээр АНУ-д коронавирусний халдвар авсны улмаас 500 мянга гаруй хүн нас барсныг сануулаад, “COVID-19”-тэй үргэлжлүүлэн тэмцэж, Холбооны улсын Засгийн газрын бүхий л нөөц боломжийг дайчлан хариу арга хэмжээ авах нь нэн чухал” болохыг онцлон тэмдэглэсэн байна.

Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д 28.3 сая орчим хүн коронавирусний халдвар авч, 503700 гаруй хүн нас барсан байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах