Алтны үнэ сүүлийн 2 сарын доод түвшинд хүрэхэд ойртлоо

Эдийн засгийн сэргэлт эрчимжиж байгаа энэ үед ам.долларын ханш чангарч, алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрэхэд ойртлоо.

АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг гарч, тус улсын эдийн засаг сэргэж байгааг харуулж байна. Тухайлбал: тус улсын жижиглэн худалдааны борлуулалт нэгдүгээр сард сүүлийн долоон сарын дээд хэмжээгээр өссөн гэж мэдээллээ. Түүнчлэн цар тахлын улмаас саатаад байсан үйлдвэрүүдийн үйл ажиллагаа сэргэж, үйлдвэрлэлийн гарц мөн өссөн байна. 2020 онд дээд түвшиндээ хүрээд байсан алтны үнэ 2021 он гарсаар зургаа орчим хувиар буурчээ.

Алтны спот үнэ лхагва гарагт 1769.65 ам.доллар болж буураад байсан юм. Харин пүрэв гарагийн өглөөний байдлаар 0.42 хувиар өсөж, унц нь 1783.60 ам.доллар болжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах