Алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх цахим сургалтыг зохион байгуулж байна

Цагдаагийн ерөнхий газраас Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж буй алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын 178 алба хаагчдад цахим сургалт зохион байгуулж байна. Уг сургалт нь:

  • хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомж, төрөөс баримталж буй бодлого, хамгааллын хариу үйлчилгээний талаар мэдлэг олгох,
  • төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах,
  • мэдээлэл солилцох үйл ажиллагаанд суралцах, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх зорилготой.

Сургалтыг нээж Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир үг хэлж, нээлтийн үйл ажиллагаанд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын албаны зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүүхэд хамгааллын хэлтсийн дарга Н.Баярмаа, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь, Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн, Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнх-Итгэл, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан болон бусад албаны хүмүүс оролцов.

Энэхүү сургалтаар алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, Хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх юм. Түүнчлэн:

  • “Эцэг эх, асран хамгаалагч, хүүхдийн дунд үүсэх харилцаа хандлага, сэтгэлзүйн байдал”,
  • Цахим орчинд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах,
  • Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлууд,
  • Насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн, хохирсон болон гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил зэрэг сэдвийн хүрээнд сургалтуудыг хүргэж байна.

Сургалтыг мэргэшсэн, мэргэжлийн алба хаагчид удирдан явуулж байна хэмээн ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсээс мэдээллээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах