АЛБАН МЭДЭЭ: МОНГОЛ УЛС ФАТФ-ЫН СААРАЛ ЖАГСААЛТААС ГАРЛАА

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан чуулганаар Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалт буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалтаас гаргах талаар хэлэлцлээ. Уг чуулганд 130 гаруй улс орон болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож, ФАТФ-ын Ерөнхийлөгч Доктор Маркус Плейр удирдаж явуулав.

Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргах асуудлыг хуралд оролцсон төлөөлөгчид санал нэгтэйгээр дэмжив. Мөн Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ч чиглэлээр томоохон ахиц дэвшил гаргасанд явдалд баяр хүргэж, КОВИД-19 цар тахлын хүнд хэцүү үед газар дээрх хяналт шалгалтыг амжилттай зохион байгуулсан нь олон улсын сайн туршлага болсныг онцлон тэмдэглэв.

ФАТФ-ын Ерөнхийлөгч Доктор Маркус Плейр чуулганы дараа цахим хэвлэлийн бага хурал хийж, Монгол Улс үйл ажиллагааны төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлснээр ФАТФ-ын хяналтаас буюу саарал жагсаалтаас гарсныг албан ёсоор мэдэгдэв.

ФАТФ-ын Ерөнхийлөгч Доктор Маркус Плейрын хэвлэлийн бага хурал дээр хийсэн мэдэгдлийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: Монгол банк

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах