Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хилийн зарим боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг сунгах шийдвэр гаргажээ.

Тодруулбал коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор хилийн авто зам, төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон.

Энэ хугацааг олон улсын агаарын замын “Чингис хаан” болон авто замын “Замын-Үүд”, “Алтанбулаг” боомтоос бусад боомтод 2021 оны наймдугаар сарын 31-нийг дуустал сунгалаа.

Мэдээ илгээх

Онлайн туслах